Өвөл хаяанд ирснийг зарлаж, өнгөрөгч хоёр өдөр нийслэл төдийгүй зарим аймгуудад их хэмжээний цас орлоо. Онцгой нөхцөл байдлыг тооцоололгүй орон нутаг руу хөдөлгөөн эхлүүлсэн тээврийн хэрэгслүүд, нийслэлийн хөдөлгөөнд оролцсон олон авто машинуудын осол аваар гаргасан шалтгааны нэг нь жилийн жилд яригддаг “Өвлийн дугуйгаа сольж амжаагүй” гэх тайлбартай...
Иймээс бид дугуйны үнэ ханшийн талаарх уламжлалт сурвалжилгаа бэлтгэхээр “Өгөөмөр” захыг зорилоо.
Өчигдөр орсон цас “Өгөөмөр” захыг нэлээд хөл хөдөлгөөнд оруулжээ. Хаа сайгүй дугуй барьсан, дугуйны үнэ асуусан хүмүүс хөлхөлдөнө. Тэд ихэвчлэн эхлээд шинэ дугуйны үнийг асуух боловч, төд удалгүй хуучин бөгөөд хээний элэгдэл багатай дугуйг худалдан аваад гарч одно.
Өнгөрсөн жил хэмжээнээсээ шалтгаалан 20-60 мянган төгрөгөөр нэмэгдсэн өвлийн дугуйны үнэ энэ жил дахин 10-15 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг худалдаачид хил гаалийн асуудал, тээвэрлэлтийн үнэ хөлс нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Тодруулбал, Япон улсаас Монгол руу ачуулсан дугуй ойролцоогоор 21 хоногт ирдэг байсан бол одоо 2-3 сарын дараа ирдэг болжээ. Хугацаа уртассантай холбоотойгоор тээвэрлэлтийн хөлс ч нэмэгдсэн байна. Тиймээс худалдаачид тэрхүү нэмэгдлийг дугуйн үнэ дээрээ шингээж, борлуулахаас өөр аргагүй байгаа талаараа учирлаж байв. Мөн захиалсан дугуй ирэлгүй цаг алдаж буйтай холбоотойгоор зарим дугуйны нөөц дуусч байгаа гэв.
Бидний зорьж очсон контейнерт ихэвлэн япон, хятад дугуйнууд өрөөтэй байлаа. Иргэдийн хувьд хуучин япон дугуй авах сонирхолтой байдаг бөгөөд сүүлийн үед зөөлөн хээтэй хятад дугуйг мөн сонирхож байгаа гэв.
Хятад дугуй нь зөөлөн хээтэйгээс гадна өмнө нь огт явж байгаагүй, япон дугуйтай ойролцоо үнэтэй байдаг гэнэ.
Тус контейнерт,
Япон улсаас орж ирж буй дугуйнууд ихэвчлэн өмнө нь явж байсан, элэгдэл багатай хуучин дугуйнууд байдаг аж. Харин шинэ япон дугуйг албан ёсны эрх бүхий томоохон компаниуд Монголд оруулж ирдэг бөгөөд тус компаниудтай техникийн захын бизнес эрхлэгчид гэрээ байгуулан, борлуулалт хийдэг байна.
Энэ журмын дагуу тус контейнер “Таван богд” ХХК-ийн Япон улсаас оруулж ирдэг “Bridgestone” брэндийн дунд болон их оврын автомашины дугуйг гэрээтээр борлуулж байв.
“BRIDGESTONE” БРЭНДИЙН
Иргэдийн дунд “Дөрвөн улирлын дугуйтай бол өвөл дугуйгаа солих шаардлагагүй” гэх ойлголт бий. Тэгвэл +30/-30 хэмийн хэлбэлзэлд байдаг манай улсад дөрвөн улирлын дугуй гэх ойлголт байхгүй талаар худалдаа эрхлэгчид ярьж байв.
Иргэдийн хувьд “MS” гэх тэмдэглэгээ бүхий дугуйг дөрвөн улирлынх хэмээн андуурч, худалдан авалт хийх нь олонтаа.
Энэ талаар “Өгөөмөр” захад дугуйн бөөний худалдаа эрхэлдэг Б.Сүхбаатар “Дугуй бүр дээр "MS" гэсэн бичиг байдаг. Энэ нь цас болон шавартай замд явахыг зөвшөөрсөн тэмдэглэгээ. Зуны дугуйнд хүртэл энэ тэмдэг байдаг. Хүмүүс харин дөрвөн улирлын дугуй гэж андуурч асуудаг. Мэдэхгүйг нь далимдуулаад дөрвөн улирлын дугуй мөн гэж хэлээд худалдаалах хүн ч байдаг. Тиймээс "MS" гэх бичиг хайх биш нэмэлт тэмдэглэгээ байгаа эсэхийг лавлах хэрэгтэй" гэсэн мэдээлэл өглөө.
Тодруулбал, тэмдэглэгээнээс гадна хамгийн чухал зүйл бол хээ юм. Хатуу хээтэй дугуй хөлдөж, элэгдэх нь элбэг байдаг бол зөөлөн буюу резинэн хээтэй дугуйн элэгдэл багатай, мөстэй болон цастай замтай харьцах чадвар нь илүү сайн байдаг ажээ.
Дугуйн хээ нь үндсэн дөрвөн төрөл байдаг. Эдгээрийг хооронд нь хоршуулах замаар шинэ хээний төрлийг зохион бүтээдэг байна.
Түүнчлэн та хөдөө гадаа их явдаг бол хадаастай дугуй авах нь илүү тохиромжтой юм. Энэхүү хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж, цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг ажээ.
Сүүлийн үеийн автомашинуудад “Runflat” дугуйг ихээр хэрэглэж байгаа бөгөөд үүний үүрэг нь дугуйн хийн даралт 0 болсон ч тогтсон хурдтайгаар тогтсон зайг туулах чадвар оршдог байна. Дугуйнд гэмтэл үүсэж, хийн даралтыг барих боломжгүй болсон тохиолдолд аюулгүй байдлыг хангахад зориулагдсан байдаг гэнэ.
Энэ мэтийг ярилцан зогсох хооронд дугуй худалдаж авахаар хүн ирлээ. Prius-20 машиндаа өвлийн дугуй авах гэж байгаа үйлчлүүлэгч жил бүр дугуй худалдаж авсаар багагүй мэдээлэлтэй болсон бололтой. Дугуйны хээг нарийвчлан харж байлаа.
Түүнээс дугуйны үнийн талаар асуухад энэ жил 80-100 мянган төгрөгөөр үнэ нэмэгдсэн байгааг хэлж, нэгэнт л авахаас өөр сонголтгүй учраас чанарыг нь сайн харж авах хэрэгтэйг анхааруулж байв.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
oligtoihon nemeed ug avj chadahgui uls bur machin barih shaardlaga bna uu zam tugjeld thagaa unguuduj udruu ungur.dug uls eruul mendiinhee alhad ajil daa yavthgaa tugjrelj utaand altan thagaa unguurhu bolthgoo
radio stanz 31 orod iree herul boljino.
haranhui shine gemtelin ard renchinsambuu lobon argal sodoo radios atnzar obchtoi emelge daramatlha boliodoh.dahij shorond hilee
radio stanz 31 dugar orod iree ebi amir hiegl uiluljina.
zagdaa lobon renchinsambuu chi ahju ailda sonsogtol sulere radio stanzar orliod boliod ogoo.