БНАСАУ-ын харвасан пуужингуудын нэг нь БНСУ-Д ХҮРЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Хойд Солонгос өнөө өглөө /2022.11.02/ Японы тэнгисийн зүгт гурван баллистик пуужин харважээ.

Пуужингууд ойрын зайн тусгалтай байсан бөгөөд нэг нь Өмнөд Солонгостой хиллэх далайн хилийг давж, тус улсын Уллындо арлын зүгт нисжээ. БНСУ-ын Цэргийн хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр Уллындо арлын зүгт ниссэн пуужин тус арлаас 167 км зайд далайд унасан байна.

БНАСАУ-ын хөөргөсөн бас нэгэн пуужин Канвондогоос 57 км зайд унажээ.

БНСУ-ын Цэргийн хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооноос “Манай цэргийнхэн Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдлүүдтэй хэзээ ч эвлэрч чадахгүй. Энэ үйлдлүүдийн хариуг АНУ-тай хамтран хатаа барих болно” гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгос АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн ийнхүү гурван баллистик пуужин харвалаа. Солонгосын хойгт болж буй уг томоохон цэргийн сургуулилтын хариуд арга хэмжээ авахаа БНАСАУ-ын зүгээс мягмар гарагт анхааруулсан билээ.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэрэг-агаарын сургуулилт нь даваа гарагт /2022.10.31/ эхэлсэн юм. Үүний дараа БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Энэ түрэмгий цэргийн сургуулилт нь Солонгосын хойгт урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд БНАСАУ-ын стратегийн зорилтод цохилт өгөх зорилготой. Пёньян тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа гадны цэргийн заналхийллээс хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн байна. Хэрвээ АНУ цэргийн том өдөөн хатгалга хийж, зөрүүдэлсээр байвал БНАСАУ илүү хүчтэй хариу арга хэмжээ авах болно” гэсэн билээ.

Америк-Өмнөд Солонгосын хамтарсан цэрэг-агаарын томоохон сургуулилт болох Vigilant Storm нь сүүлийн таван жилд хоёр улсын хийж буй хамгийн том цэргийн сургуулилт юм. Цэргийн сургуулилтад 240 гаруй онгоц, тэр дундаа орчин үеийн үл үзэгдэх онгоцнууд оролцож буй.

Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний зүгээс сургуулилтад 140 орчим онгоц, тэдэн дунд үл үзэгдэх сөнөөгч онгоц F-35A, мөн F-15K болон KF-16 онгоц оролцож байгаа бол АНУ-ын Агаарын цэргийн хүчний 100 техникийн нэгж, үл үзэгдэгч сөнөөгч онгоц F-35B, Японы Окинава арал дээр суурилсан EA-18 радио электрон байлдааны онгоц сургуулилтад оролцож буй.

Холбоотнуудын хамтарсан цэргийн сургуулилтын явцад нийт 1.6 мянга гаруй байлдааны нислэг хийгдэх юм байна. АНУ, БНСУ нь өсөн нэмэгдэж буй Хойд Солонгосын аюулыг тогтоон барих хүчээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СССР(202.126.90.150) 2022 оны 11 сарын 02

Гөлөг барлагууд мөнхийн айдастай

0  |  0
Зочин(139.5.219.204) 2022 оны 11 сарын 03

Америк нээх үл үзэгдэгч онгоц энэ тэр гэж маш өндөр нислэгийн зардалтай , байлдааны чадвар муутай хэдэн сэгээ рекламдах юм. Олон юм хуцаж байж хэцүү нэрт бөмбөгөнд улсаараа үл үзэгдэгч болчих вий дээ.

2  |  0
Bataa(66.181.179.224) 2022 оны 11 сарын 03

Энэ бүхэн Америкийн явуулга. Бас нэг дайн гаргаж зэвсгээ худалдах гэсэн хогийн санаа. Америк дэлхийд гай л тарихаас, гавьяа байгуулахгүй. Угаасаа л тийм түүхтэй улс.

1  |  0
Zochin(202.55.188.82) 2022 оны 11 сарын 02

Oorsdiin eleg negt ajan duusee Amerikiin mperalizmtai niilj \n bainga deerelhej dsramtaldag omhoo omnodiin himchinuun buruu

0  |  0
Top