- Пуужингуудын нэг нь тив хоорондынх байж магадгүй -
Хойд Солонгос өнөө өглөө /2022.11.03/ гурван баллистик пуужин харважээ.
Пуужингуудын нэг нь холын зайн тусгалтай байсан бол хоёр нь богино зайн тусгалтай байсан талаар “Ёнап” агентлаг мэдээллээ. БНАСАУ пуужингуудаа Японы тэнгисийн зүгт хөөргөжээ.
БНАСАУ өчигдөр /2022.11.02/ Японы тэнгисийн зүгт 10 гаруй пуужин харвасан билээ. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан томоохон цэргийн сургуулилтын хариуд харвасан пуужингуудын нэг нь БНСУ-ын нутагт хүрсэн юм. Уг пуужин Өмнөд Солонгостой хиллэх далайн хилийг давж, тус улсын Уллындо арлаас 167 км зайд далайд унасан. Үүний хариуд БНСУ агаар-газар ангиллын пуужингуудыг харвасан билээ.
Тэгвэл Японы Ерөнхий сайд Фүмио Кишида БНАСАУ-ын хөөргөсөн пуужингуудын нэг нь тив хоорондын баллистик пуужин байж магадгүйг хэлжээ.
Хойд Солонгос нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа гадны цэргийн заналхийллээс хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )