Японы Батлан хамгаалах яамнаас “БНАСАУ энэ онд 34 удаа пуужин харвалаа. Эдгээрийн 10 нь тив алгасах баллистик пуужин байсан” гэж мэдэгдлээ.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн баасан гарагт БНАСАУ тив алгасах баллистик пуужин харвасан талаар мэдээлсэн билээ. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд Хоккайдо арлын ойролцоох усанд унажээ.
Тэгвэл Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Пёньяны саяхан хөөргөсөн тив алгасах баллистик пуужингийн асуудлаар буруу шүүмжлэл хэлсэнд харамсаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга АНУ-ын утсан хүүхэлдэй болж байна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Hoid So zorigtoi yag uneniig heljee
Уулаасаа л утсан хүүхэлдэй л дээ...