Катар-2022: Хар тамхи илэрсэн анхны хэрэг бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

 

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр Дохад ирсэн жуулчнаас хар тамхи илрүүлсэн тухай Катарын эрх баригчид зарлажээ.

“Agency France Presse” агентлагийн мэдээлснээр, Катарын гаалийн албаны ажилтнууд Хамад олон улсын нисэх онгоцны буудалд зорчигчдын тээшийг шалгах үеэр хориотой бодис илрүүлжээ. Зорчигчоос хоёр мянга орчим трамадол эм, 464.5 гр гашиш хураан авсан байна. Аль улсын иргэн болохыг мэдээлээгүй байна.

Үүнээс өмнө CBS Sports сувгийн сэтгүүлч, АНУ-ын иргэн Грант Уолыг солонго дүрсэлсэн футболктой цэнгэлдэх хүрээлэнд ирсний төлөө саатуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top