АНУ Тайваньд сөнөөгч онгоцны сэлбэг зарахыг БНХАУ ЭСЭРГҮҮЦЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ Тайваньд сөнөөгч онгоцны сэлбэг хэрэгсэл худалдах шийдвэр гаргасныг эсэргүүцлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин “Бээжин АНУ-ын Тайваньд сөнөөгч онгоцны сэлбэг хэрэгсэл зарах шийдвэртэй холбоотойгоор хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байна. БНХАУ тусгаар тогтнол, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалахын тулд арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн департамент Тайваньд 430 сая ам.долларын өртөг бүхий сөнөөгч онгоцны сэлбэг хэрэгслүүдийг зарахыг баталсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top