Хариуцлагагүй улсыг ОНИЛДОГ өнгөт хувьсгалын гашуун сургамж

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

20 хоёр жилийн өмнө буюу 2000 оны есдүгээр сарын 24-нд улс төрийн эрин үеийг тодорхойлсон үйл явдал болж байв. 

Хуучин Югослав улсад Ерөнхийлөгчийн ээлжит буссонгууль болсон юм. Албан бус мэдээллээр, сонгуульд сөрөг хүчний Үндэсний ардчилсан намын тэргүүн Воислав Коштуница ялалт байгуулжээ. Гэвч Югославын Сонгуулийн төв хороо түүнийг 50 хувийн санал аваагүй хэмээн үзэж, санал хураалтын хоёр дахь шатыг зарласан юм. Хоёр долоо хоногийн дараа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглааны шахалтаар тус улсын тэргүүн Слободан Милошевич албан тушаалаа өгч, өрсөлдөгчийг нь ялагчаар зарлажээ. Энэ өөрчлөлт Югослав олон жижиг улс болж, бутрах эмгэнэлт түүхийг эхлүүлсэн юм.

Белградын үйл явдал зөвхөн бүс нутгийн шинж чанартай байсангүй.

Милошевичийн эрх мэдлээс татгалзсаныг хожим нь “Өнгөт хувьсгал” гэж нэрлэсэн тэр үзэгдлийн анхны жишээ гэж үздэг. Сүүлд өнгөт хувьсгал Гүрж, Киргиз, Молдав, Украинд гарсан.

Сонирхолтой нь бусад орнуудаас ялгаатай нь Югославын асуудалд оролцсоноо гаднын хүчнүүд нуудаггүй. Харин сүүлд Украин “Улбар шар хувьсгал”-ыг санхүүжүүлэхэд АНУ-ын Засгийн газар 14 сая ам.доллар зарцуулсан гэж “The Guardian” мэдээлж байсан.

 

 

АНУ-ын сэтгүүлч, нийтлэлч Уэйн Мадсен “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри АНУ дэлхий даяар өрнөсөн олон тооны өнгөт хувьсгалд дэмжлэг үзүүлж байгаагүй гэж мэдэгддэг. Түүнд Слободан Милошевичийг төрийн эрхээс унагаснаас хойш Вашингтоны бэлдсэн хувьсгал бүрийн тоогоор 64 өнгийн харандааны цуглуулгыг илгээх хэрэгтэй” гэж бичиж байв.

Тэрбээр АНУ-ын оролцоо, дэмжлэгтэй төрийн эргэлт болж байсан улс орнуудын жагсаалтыг гаргасан юм. 

Тухайлбал, Гүржийн “Сарнайн хувьсгал”, Украины “Улбар шар хувьсгал”, “Евромайдан”, Ливаны “Хушны хувьсгал”, Палестины “Оливын хувьсгал”, Киргизийн “Алтан зул хувьсгал”, Югослав, Кувейт, Ливи, Мьянмар, Төвд, Иран, Армен зэргийг нэрлэжээ. Төлөвлөсөн ч бүтээгүй орнуудын тоонд Монгол, Узбекистан, Эквадор, Болив, Беларус, Орос улс орсон байна.

Өнгөт хувьсгалын технологи сүүлийн жилүүдэд төгөлдөржиж, интернэтийн эрин үед өндөр авсан ч ихэнх өнгөт хувьсгалын арга барил огт шинэ бус, ХХ зууны турш, XVII зууны харанхуй үе, 1917 оны Октябрын хувьсгал гээд нэг бус удаа хэрэглэгдэж байжээ.

Өнгөт хувьсгал нь жагсаал, цуглааны оролцогчдод мөнгө төлж, гаднын агентууд өдөөн турхиралт явуулдгаараа онцлог.

Өнгөт хувьсгалууд хариуцлагагүй орнуудыг хөхиүлэн дэмждэг. Тэмцэгчид гаднын хүчний шийдвэрлэх үүрэг рольд найдаж, бодлого тодорхойлох эрхийг тэдэнд олгоно. Харин статус-квог хамгаалагчид өөрсдийн алдаагаа гаднын оролцоо руу чихэж, хариуцлагаас мултарна. Өнгөт хувьсгал сайн зүйлд хүргээгүй. Шинэ нөхцөл байдалд аль аль тал нь өөрсдийн үйлдэл өөрт болон улс оронд нь ямар үр дагавартай болохыг эргэцүүлэн бодох учиртай гэж шинжээчид дүгнэжээ.

Өнгөт хувьсгалын технологийг хэрэглэх зорилго нь санхүүгийн ихээхэн зардал, зэвсэгт мөргөлдөөн гаргалгүйгээр улс орныг эдийн засгийн боолчлолд оруулж, улс төрийн элитүүдийг улс төрийн тогтолцоотой нь өөрийн хяналтдаа оруулах явдал.

Баялгийн төлөөх тулаан

 

“Хасарванийн хувьсгал”-ын давлагаанд өртсөн улс орнуудад ийм л дүр зураг ажиглагдсан. Египетэд 2011 оны үйл явдлаас өмнө нэн ядуу бүлгийн хүн амд талх, хүнсэнд дотац олгодог байв. Харин төрийн эргэлтийн дараа ядуучуудын амин чухал хүнс болсон энэ бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн, эрчим хүч, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөр тус улсын хүн амын ихэнх хэсгийн амьдрал өмнөхөөсөө муудав.

Ливи 2010 онд Хойд Америкийн цэцэглэж буй орнуудын тоонд ордог байсан. Муаммар Каддафийн үед Ливид дундаж цалин нэг мянган ам.доллар, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ, хүнс, бензиний дотац авч байв. Муаммар Каддафийг унагаж, амийг нь хөнөөснөөс хойш өнгөрсөн үе үлгэрийн зүүд мэт болжээ. Цуст хувьсгалын дараа Ливи иргэний дайны хаост нэрвэгдэж, хэд хэдэн хэсэг болон хуваагдаад байна.

 

 

Африк. Хар тив өнгөт хувьсгалын технологийг хөгжүүлэх талбар болсон гэсэн эмгэнэлтэй дүгнэлтэд шинжээчид санал нэгддэг. Өнөөг хүртэл тогтворгүй байдлын голомт үүсэх боломж байсаар. Эрсдэлийн бүлэгт Марокко, Египет, Тунис, Мали, Зимбабве, Чад зэрэг орнууд орно. Африк дэлхийн эдийн засагт стратегийн ач холбогдолтой. Энэ тив дэлхийн зах зээлийн тоглогчдын геополитикийн ашиг сонирхол гээд хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн гол шалтгаан нь газрын тос.

Африкийн орнуудын нийт нөөц 16.6 тэрбум тонноор үнэлэгддэг. Энэ нь дэлхийн газрын тосны нийт нөөцийн 10 хувь гэсэн үг. Энэ үзүүлэлтээр Африк зөвхөн Ойрх Дорнод, Евразийн ард ордог. Ингэхдээ тус тивд жил бүр шинэ ордууд нээгддэг. Африкт газрын тосны нөөцөөр Ливи (5.7 тэрбум тонн), Нигери (4.8 тэрбум тонн), Ангол (1.8 тэрбум тонн), Алжир (1.5 тэрбум тонн), Судан (0.9 тэрбум тонн) тэргүүлдэг. АНУ-д экспортолж буй газрын тосны 15 хувь нь Баруун Африкт ноогдож байна. Ирэх 25 жилд энэ үзүүлэлт 25 хувьд хүрнэ гэсэн прогноз бий. АНУ Ойрх Дорнодоос эрчим хүчний хамаарлаа бууруулахыг эрмэлзэж байгаа. Тиймээс л Африк сүүлийн жилүүдэд АНУ-ын улс төрийн сонирхлын онцгой объект болоод байна.

Удирдагддаг хаос

АНУ-ын хувьд Баруун хойд Африк буюу Магребын орнууд нь газрын тос болон бусад төрлийн стратегийн түүхий эдийн транзит тээврийг хянахад гол үүрэг гүйцэтгэх бүс нутаг. Энэ зорилгод хүрэх нэг арга зам бол үндэстний салан тусгаарлах, хэт даврах үзэлтэй хөдөлгөөнүүдийг ашиглан, бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх явдал юм. Өөрөөр хэлбэл “удирдагддаг хаос”. Ийм технологийг “хасарваанийн хувьсгал”-тай нүүр тулсан болон туулсаар байгаа Хойд Африк, Ойрх Дорнодын орнуудад хэрэглэж байв.

2011 онд өнгөт хувьсгал нэрийн дор дэлхийн эдийн засгийн өргөн хэмжээний өөрчлөлт гарсан. Өөрөөр хэлбэл, Хойд Африк, Азийн ихэнх орнуудын байгалийн баялгийг булаан авах оролдлого гарсан. Зарим улс оронд энэхүү оролдлого амжилт олсон.

 

 

Дэлхийн нэртэй онолч Лев Троцкий “Бослого бол урлаг биш. Бослого бол машин. Машиныг асаахын тулд мэргэжилтнүүд хэрэгтэй” гэж хэлж байв. Өөрөөр хэлбэл орчин цагт төр, засгийг эргүүлж байсан нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал нь жамаараа үүссэн үйл явц бус харин чадварлаг удирдаачтай, сайтар бэлдсэн, улс төрийн тайзан дээр тавигдсан жүжиг юм.

Өнгөт хувьсгал нь төрийн эрхийг хүчээр булаан авч, гаднын ивээл дор тогтоон барих явдал гэдэгт шинжээчид нэгддэг. Харин үүний үр дүнд улс орон өөрийн бие даасан байдлаа алдаж, бусад улс орон эсвэл олон улсын бүтцийн удирдлагад шилждэг. Өнгөт хувьсгал хийх нөхцөлийг хялбаршуулдаг хүчин зүйл нь дотоодын хямрал, тогтворгүй байдал. Цаашид хэрхэн нь тодорхой. Гашуун “хасарваань” үүний нэг нотолгоо.

Ард иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн шударга бус байдлын эсрэг тэмцэх нь ардчилсан нийгэм эрүүл буй нь гол шалгуурын нэг. Гэхдээ шударга нийгэм, эрүүл ирээдүйн төлөөх тэмцлээ “өнгөт хувьсгал”-ын технологийн эмгэнэлт туршилт болгохоос сэрэмжлэх учиртай.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.253) 2023 оны 03 сарын 14

Олон улсын улс төрийг манай оронд төр засгийнхаа бодлого шийдвэрийг дагах нь зөв. Хувь хүн ярих эрхтэй .Гэхдээ гадны агентууд олон улсын бодлогоор оролдоод байна уу гэж бодогдох боллоо.Д.Номин дарь, до Сүхбаатар гэдэг гадны АГЕНТ маягаар ажилладаг.Мөн Эрдэнийн Одбаяр гэдэг нөхөр байна.Өөрийн орны хөгжил дэвшил ярихаас өмнө хөрш улстайгаа оролдох нь маш муу үзэгдэл бодлого юм. Бүр орос украйнаараа байлдах шахаж байх юм.

1  |  0
(73.37.56.46) 2022 оны 12 сарын 09

Хууль ёсоор хулгай хийдэг МАК гэж компани бас байнаа байна

0  |  0
(192.82.77.143) 2022 оны 12 сарын 09

HULGAICHUUDIG AL

1  |  0
ард(192.82.80.43) 2022 оны 12 сарын 09

ард олон өөрсдийнхөө өчүүхэн эрхийн төлөө дугарахад ”өнгөт хувьсгал ” гэж битгий орилоод байгаач . Заавал гадны нөлөөгөөр дугардаг юм уу? ард түмэн мах цус ясандаа тултал туульдаж байна, хулгайчаа.

1  |  0
z(150.129.140.45) 2022 оны 12 сарын 09

haha yu we

1  |  0
Zochin uy(122.201.31.221) 2022 оны 12 сарын 09

Jagsaj zogsson humuusiin huselteer uls oron dayar ajillaj bn . Harin uduu turhilaltand urtuj uls ornii tusgaar togtnoloo bodooroi unuudur gadnii gar hul bson nuursnii hulgaichidaar ahluulsan jagsaaaliin ihenkh iim himuus bgaad bgaag ene zaluu ue bas haraasai gehdee bi zaluu ueiin tuluulul bn al da. Yah nuursee hulgaigaa shaardaad ur dung ni harah humuus ni tusdaa oor talbaid jagsmaar bnaaa. Ene dauralt tulaanii bai bolohoo bolioch

1  |  2
Top