Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Сун Хын Мин болон жүжигчин Ким Гу Ын нар болзож байгаа гэх цуурхал дэгдээд байгаа билээ. Хэдийгээр энэ нь хий хоосон цуурхал болох нь батлагдсан ч хоёр алдартан олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулгарчээ.
Сун Хын Мин БНСУ-ын ард иргэдийн хувьд алдартан гэхээсээ илүүтэй үндэсний баатар, тамирчин гэдэг ойлголттой илүү дөхнө. Ким Гу Ыний хувьд тус улсын "А" зэрэглэлийн жүжигчдийн нэг. Гэсэн ч Ким Гу Ын үндэсний баатарын энд тэнцэхгүй эмэгтэй хэмээх шүүмжлэлд өртөв.
Тус улсад эртнээс урлаг соёлын алдартнуудыг хоосон толгойтой, царайгаараа хялбар мөнгө олдог хэмээн тодорхойлсоор иржээ. Энэхүү шалтгаан нь эдгээр хүмүүсийг болзож болохгүй гэх үндэслэл болж байгаа аж.
Олон арван жилийн турш тус улсад алдартнуудыг, тэр дундаа эмэгтэй алдартнуудыг толгой муутай, царайгаараа мөнгө олдог, завхай гэх зэрэг хэвшмэл ойлголтоор дүгнэдэг байжээ.
Боловсрол, удам угсааг чухалчилдаг тус улсад чинээлэг гэр бүлүүд хүүхдүүдээ алдартнуудтай гэрлэхийг зөвшөөрдөггүйн гол шалтгаан энэ. Үүнээс үүдэн олны танил хүмүүс элит гаралтай гэр бүлийнхэнтэй гэрлэх нь тун ховор байдаг бөгөөд мэдээний хөтлөгчидтэй гэрлэх нь илүү дээр хэмээн үздэг байна.
Үүний томоохон жишээ яг одоо дэлгэцнээ цацагдаж буй "Reborn Rich" кино бөгөөд уг кинонд алдартантай гэрлэхийн тулд чинээлэг гэр бүлээ орхисон эр болон түүний хүүгийн тухай өгүүлдэг аж.
Сэтгэгдэл ( 6 )
Kim Go Eun минь хүлээж бай, би удахгүй очоод чамайгаа аваад Америкт очоод гэр бүл болноо
Shal tenegiin
Kim go eun ii IQ ondor olon heltei gants tsarai bgad bol aldartai bolson bish shvv dee bi huwidaa vneheer mnudag jvjigchin gej hardag jvjigchdiin neg ylanguya solongosiin urlagiihan bol busad ulsuudtai hairtsuulahad tolgoigoo tsenegledeg surdag hogjdog mundag hvmvvs shig sanagddag
Хүмүүс зиндаа нийлж гэрлэх биш хайр сэтгэлээр гэрлэх учиртай
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com
Манайтай төстэй л ойлголттой улс юм, угаасаа хаа газрын урлагчид адилхан доо, манай хошин урлагийнхан, нийтийн дууныхан бол энэ хоосон толгой, царайгаараа мөнгө олдог гэдэг тодорхойлолтонд яг тохирно ш дээ