Загварын models.com порталаас 2022 оны Шилдэг моделиудыг нэрлэлээ.
Төрөл болгон дээр үзэгчдийн болон мэргэжлийн шинжээчдийн саналаар хоёр ялагч шалгаруулсан бөгөөд мэргэжлийн шүүгчдийн багт Их Британийн Vogue-ийн редактор Эдвард Эннинфул, Love Magazine сэтгүүлийн үүсгэн байгуулагч Кэти Гранд, дизайнер Прабал Гурунг, Кристофер Жон Рожерс зэрэг эрхмүүд багтсан байв.
Оны Шилдэг моделиор үзэгчид, шинжээчид санал нэгтэй Белла Хадидыг сонгосон. Белла энэ жил маш их шоу, зар сурталчилгаанд оролцсоноос гадна энэ жилийн загварын ертөнцийн хамгийн гол үйл явдлын баатар болсон. Coperni шоуны үеэр тэр тайзан дээр нүцгэн гарч ирж, түүнд “шингэн” даашинз тайзан дээр урлан, өмсүүлсэн нь сенсаац болсон билээ.
Белла Хадид мөн Social Mover of the Year шагналын эзэн боллоо. Тэрээр нийгэм, олон нийтийн асуудлаар үзэл бодлоо олон удаа илэрхийлж байв.
Сэтгэгдэл ( 0 )