Вашингтон Киевт орчин үеийн хуягт тээвэрлэгч “Stryker”-ийг багтаасан цэргийн тусламжийн шинэ хэсгийг нийлүүлэх боломжийг судалж байгаа талаар “Politico” сонин мэдээлжээ.
Энэхүү тусламжийн нэг хэсэг нь Stryker хуягт тээвэрлэгч байх аж. АНУ-ын засаг захиргаа цэргийн шинэ тусламжийнхаа талаар ирэх долоо хоногийн сүүлчээр зарлаж магадгүй гэнэ.
“The Wall Street Journal” сонинд мэдээлэхдээ “АНУ Украинд 2023 оны дунд үед дроны эсрэг систем “Vampire”-аас дөрвийг нийлүүлнэ” гэсэн юм.
“Vampire” дроны эсрэг систем нь нисгэгчгүй онгоцыг устгах зорилготой, газар болон агаарын объектод цохилт өгдөг, лазераар удирддаг сум ашигладаг.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Барууныхан Украинд зэвсэг нийлүүлэх нь юуг ч өөрчилж чадахгүй” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )