АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман болон Батлан хамгаалахын сайдын орлогч Колин Кол зэрэг төлөөлөгч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Киевт иржээ.
Тэдэнтэй хамт АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Йон Файнер мөн байгаа аж.
АНУ-ын төлөөлөгчид Киевт Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль, Батлан хамгаалахын сайд Алексей Резников нартай хэлэлцээ хийсэн байна.
Түүнчлэн үүний өмнө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаарх холбоо бүхий багийн уулзалтад оролцоно гэсэн билээ. Уг уулзалт Герман дахь Америкийн Рамштайн агаарын баазад нэгдүгээр сарын 20-нд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )