Э.Шижир: Би Д.Эрдэнэбилэгтэй хамааралгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.18/  гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

“Кью эс си" ХХК Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33,4 км төмөр зам барих төсөл боловсруулж, Хөгжлийн банкнаас 71,3 сая ам.долларыг 8 хувийн хүүтэй, 2014 онд авсан байна. Ингээд 191,2 тэрбум төгрөг төлөгдөж, зээл хаагдсан байна.

“Кью эс си" ХХК гүйцэтгэх захирал Э.Шижир:

-“Кью эс си" ХХК уул уурхайн металлургийн цогцолбор төслийн хүрээнд 2010 оноос эхлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ажиллаж эхлээд 2014 оноос концессийн гэрээгээр энэхүү төсөл маань хэрэгжиж явсан. Энэ төсөл маань хоёр зорилготой. Төмрийн хүдрийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Хоёр, эрдэс баялгаас ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Төмөртэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэд бүтцийг сайжруулах гурван төсөл байсан. Үүний нэг нь Хандгайт өртөө хүртэл төмөр зам барих төсөл юм.

Хандгайт өртөө хүртэл төмөр зам барих төсөлд шаардлагатай санхүүжилтийн 2/3 хувийг Хөгжлийн банкнаас авсан бол үлдсэн 1/3 санхүүжилтийг арилжааны банкнаас авсан. Төсөл амжилттай хэрэгжиж 2015 оны 12 сард төмөр замын бүтээн байгуулалтыг улсын комисст хүлээлгэн өгсөн.

Нийт төслийн хугацаанд 1 их наяд орчим төгрөгийн зээлийг авч ашигласан. Үүний 10 орчим хувийг Хөгжлийн банкнаас авч хэрэглэсэн. Зээлийн зарцуулалтыг төмөр замын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж 2015 оны арванхоёрдугаар сард улсын комисс хүлээлгэн өгсөн. Олон төсөл хэрэгжиж байгаа үед мөнгөн урсгалын орон зайг бий болгох шаардлагатай байдаг. Хөгжлийн банкны зээл маань өөрөө төслийн санхүүжилт хэлбэрээр шат дараалсан байдалтай хийгддэг юм билээ. Тэгэхээр өмнөх зээлийг хаах маягаар мөнгөн урсгалыг бий болгож явсан. Хөгжлийн банкнаас авсан зээл бол зориулалтын дагуу амжилттай хэрэгжиж дууссан төсөл юм. Төмөр замтай болсноор тээврийн өртөг буурсан. Хөгжилд чиглэсэн сайн төсөл гэж үзэж байна.

Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгтэй хамааралгүй гэдгийг тодотгов. 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.113.225) 2023 оны 03 сарын 02

ЧАМАЙГ ЭРДЭНЭБИЛГИЙН БӨГСНИЙ АРЧУУЛ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ

0  |  0
Ринчинболд(124.158.64.226) 2023 оны 02 сарын 08

huzuugui hun buh jumand orolsoz munge idsen baih jum Jahyn argagui uhaantai sergelen hun 8 dani buju hamgiin otgon huu 8 zil jrenhiilegch baihdaa mongoloos idez boloh ju baina bugdiig idzee Buzar amitan tarchilz uhehiiog ereej baina

0  |  0
Лол (66.181.160.40) 2023 оны 01 сарын 18

Фэтишаа

0  |  0
Юв(64.119.25.109) 2023 оны 01 сарын 18

Батжавхлан гэдэг хүн байх ёстой. Тэр хаачсан

0  |  0
зочин(43.228.130.188) 2023 оны 01 сарын 18

ККККК хамаагүй гэнэ ээ КККК тэгвэл Хүзүүгүй хүнтэй холбоотой нь үнэн тэ ККК

1  |  0
Top