Надя Сулеманы найман ихэр хүүхэд 14 нас хүрлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Надя Сулеманы найман ихэр хүүхэд 14 нас хүрлээ! 

"Octomom" хэмээн нэрлэгддэг Надя Сулеман хэмээх эмэгтэйн 8 ихэр хүүхдүүд болох Ноа, Малия, Исаиа, Нария, Йона, Макай, Иосиа, Иеремиа нарын 14 насны төрсөн өдөр энэ лхагва гарагт тохиожээ. 

Ихэрүүд 2009 оны нэгдүгээр сард мэндэлсэн. Үүнээс өмнө 8 ихэр хүүхэд эсэн мэнд төрж байсан нь тохиолдол үгүй. Хүүхдүүдээ үр шилжүүлэн суулгах замаар төрүүлсэн тэрээр веган хоолтон. Түүний хүүхдүүдийн дийлэнх нь мөн л веган хоолыг эрхэмлэдэг байна. 

Үүнээс өмнө Надя Сулеман зургаан хүүхэдтэй байсан бөгөөд нийт 14 хүүхэдтэй болжээ. "Octomom" хэмээн нэрлүүлэх дургүй хэмээж байсан тэрээр хэзээ ч ийм өнөр өтгөн гэр бүлтэй болно хэмээн төсөөлж байгаагүй гэдэг. 

Хүүхдүүдээ бага байхад тэрээр бараг л унтдаггүй байсан гэнэ. Хүүхдүүдийн нэг нь сэрэхэд бүгд сэрдэг бөгөөд зарим шөнө огтхон ч унтаж чаддаггүй байсан аж. Хамгийн ихдээ хоёр цаг л унтдаг байсан Надя дээд тал нь 72 цаг унтаагүй явж үзсэн гэнэ. 

Тэрээр олон нийтийн зүгээс эсрэгүүцэлтэй тулгарч байсан. Олон хүүхэд төрүүлж, тэр хэрээрээ нийгмийн халамж хүртэх нь татвар төлөгчдөд хүндрэл учруулж байна хэмээн үздэг хүмүүс түүний гэрийн гадаа жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байжээ. 

Гэсэн ч Надя хүүхдүүддээ хандан "Үе тэнгийнхэн болон багш нартаа эелдэг, тусархуу хандаж, үргэлж өөрсдөөрөө бахархаж байгаарай" хэмээн захидаг байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэцэцэг(202.126.90.125) 2023 оны 01 сарын 31

Сайхан гэр бүл эрүүл мэнд хүсэний

0  |  0
WOW(66.181.188.10) 2023 оны 01 сарын 28

This is Wonderful family

0  |  0
Top