Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Америкийн Конгрессын гишүүн Майкл Маккол Жо Байдены бодлогоос болж АНУ Хятадтай зэвсэгт мөргөлдөөнд хүрэх эрсдэл маш өндөр байгааг хэлжээ.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майкл Маккол “Жо Байдены засаглалын үед АНУ Хятадтай зэвсэгт мөргөлдөөнд хүрэх эрсдэл маш өндөр” гээд “Бид үүнд бэлэн байх ёстой. Жо Байден сул дорой байдлыг харуулж, суудалдаа байгаа үед ийм зүйл болж магадгүй гэж би бодож байна. Бид Тайвань, Энэтхэг-Номхон далайд Хятадтай сөргөлдөөний гэрч болох өндөр магадлалтай” гэж “Fox News” телевизэд ярьсан байна.

Тэрбээр мөн “Афганистанаас Америкийн цэргүүд гарч, ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн зэрэг нь Жо Байдены бодлогын сул байдлыг гэрчилж байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top