"Тавантолгой түлш" ХХК 5 жилийн ойн хүрээнд 5 бүтээлч ажил өрнүүлнэ

2023 оны 02 сарын 02

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК энэ жил таван жилийн ойтойгоо золгож буй. Ойн хүрээнд компанийн хэмжээнд таван бүтээлч ажил өрнүүлэхээр болжээ.

Ингэхдээ бүтээлч ажлыг компанийн газар, хэлтэс, алба бүр санаачлан хэрэгжүүлэх бөгөөд компанийн туг, дэвтэрийг Захиргаа удирдлагын газраас эхлүүлэн аялуулах аж. Тухайн туг, дэвтэр нэг газарт 18 хоног байх бөгөөд энэ хугацаанд бүтээлч ажлаа эхлүүлж бусад хэлтэс, албадыг татан оролцуулах зарчмаар өртөөчлөх юм.

Бүтээлч ажлыг өрнүүлэх туг, дэвтрийг Захиргаа удирдлагын газар өнөөдрөөс эхлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top