Нэг өрхөд долоо хоногт 7 шуудай шахмал түлш олгож байна

2023 оны 02 сарын 03

Гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт хэрэглээний сайн картаар олгодог 6 шуудай сайжруулсан шахмал түлшний тоо хэмжээг өнгөрөсөн нэгдүгээр сараас 7 болгон нэмэгдүүллээ.

Засгийн газрын “11-11” төв болон Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчийн харилцааны 70119400 дугаарын утсанд, “Долоо хоногт картаар олгодог зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна” гэх гомдол маш олон давтамжтайгаар ирдэг байна.

Ялангуяа том ам.метр талбайтай амины орон сууцтай айл өрхүүдэд картаар олгодог дээрх тооны түлш хүрэлцдэггүй гэх гомдол дийлэнх хувийг эзэлдэг. Иргэдээс ирсэн энэ санал гомдлыг үндэслэн долоо хоногт олгодог түлшний хэмжээг нэг шуудайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрөгч ням гарагаас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр өдөрт борлуулалтад гардаг түлшний хэмжээ 600-700 тонноор нэмэгдэж 3000-3700 тонн болж байгаа юм байна.

Тавантолгой түлш ХХК нь гурван үйлдвэрийн 15 шугамаар хоногт 2000-2300 тонн түлш үйлдвэрлэж өдөр тутамд борлуулалтад гаргаж байгаа бөгөөд зөрүү түлшийг агуулахад байгаа нөөцөөсөө худалдан борлуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top