Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Канад улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, тус улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков нарыг өнөөдөр /2023.02.03/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Улсын дээд шүүхийн Гадаад харилцааны албаны дарга Д.Тулга нар оролцов.
Канад улсын Засгийн газрын дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжиж буй “Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд хууль зүйт засаглалыг тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороотой хамтран ажиллаж байгаа талаар Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард танилцууллаа. Уг төслийн хүрээнд харилцан туршлага судлахаас гадна Канадын сайн туршлагын талаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд зөвлөх бөгөөд шүүх рүү чиглэсэн үйл ажиллагааны үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувьд нэмэр оруулж байгаад Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофд талархал илэрхийлээд, Канад улсын зөвлөхүүдэд Улсын дээд шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн талаар санал солилцлоо.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг шинээр томилогдсон болон сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчдэд зориулсан сургалтын чиглэлээр Канадын Шүүхийн сургалтын төвөөс туршлага судлах, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард “Шүүхийн сургалтын төвийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тиймээс саналыг уламжилж, шүүгчдэд зориулсан сургалтын чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах боломжтой” гэв.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Монголын шүүх, прокурорынхон хамаг хир буртаг, ялзарсан, завхарсан юмаа нуугаад зөвхөн царайгаа угаагаад суучих юм даа.
ЭН БҮДҮҮН АЬГАЙ НАР СААЛЬЧИН ЮМУУ ӨНӨӨДРИЙН ХУРАЛД ОРЛЦСОН