Туркт газар хөдлөлтөөр 10 хүн АМИА АЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Туркийн зүүн өмнөд хэсгийн Шанлыурфа мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилгууд сүйдсэн билээ.

Тэгвэл амиа алдсан хүний тоог хамгийн багадаа 10 гэж зарлалаа. Шанлыурфа мужийн захирагч Салих Айхан “Иргэд та бүхнээс аврагч нарт зам чөлөөлж өгөхийг уриалж байна” гэжээ.

Газар хөдлөлтийн улмаас Шанлыурфа мужид 16 байшин сүйдсэн байна.

Мөн Сиритэй хиллэдэг хилийн ойролцоох мужуудад байшин барилга сүйджээ. Аврагч нар аврах, эрж хайх ажлыг үргэлжлүүлж, иргэдэд аюулгүй газарт орохыг анхааруулж байгаа юм.

Шанлыурфа мужид болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотойгоор аюулын дээд дээд түвшин зарласан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top