АНУ-ын “Apple” компанийн iPhone 14 Pro Max загварын утас үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангийн өртөг 464 ам.доллар болж байгаа нь өмнөх iPhone 13 Pro Max загвартай харьцуулахад өртөг нь 3.7 хувиар өсжээ.
“Counterpoint Research” компанийн судалгаагаар, iPhone 14 Pro Max загварын хамгийн өндөр өртөгтэй эд анги нь OLED дэлгэц болон процессор нь гэнэ. Эдгээрийн өртөг нь ухаалаг утасны өөрийн өртгийн 20 хувийг эзэлж байна. Камерын өртөг 11 хувийг нь эзэлжээ.
Өмнөх загвартай харьцуулахад iPhone 14 Pro Max утасны Apple A16 Bionic процессорын өртөг хоёр хувиар, Always-On Display үйлдэлтэй дэлгэцийн өртөг нэг хувиар, камерын өртөг нэг хувиар өсжээ. iPhone 14 Pro Max загварын өөрийн өртгийн 22 хувийг “Apple” компанийн боловсруулсан эд анги эзэлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )