НАТО хиймэл дагуулын тагнуулын нэгдсэн сүлжээ байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

 

НАТО-ийн гишүүн орнууд болон Шведийн төлөөлөгчид хиймэл дагуулын тагнуулын нэгдсэн сүлжээ байгуулах тухай хэлэлцээрт Брюссель хотноо гарын үсэг зуржээ.

Энэхүү санаачилгыг мөн АНУ, Финланд дэмжиж байна. Баримт бичигт талууд олон улсын хамтын ажиллагаа, оролцогч орнуудын сансрын боломжуудын хамтран ашиглах замаар сансраас ажиглалт хийх боломжийг нэмэгдүүлэх эрмэлзлээ илэрхийлжээ. Үүнээс гадна, талууд хиймэл дагуулын мэдээллээ солилцох, боловсруулах, ашиглах, түгээх болох хувийн компаниудаас мэдээлэл худалдан авалтыг санхүүжүүлэх боломжийг судлахаар болжээ. Украин дахь мөргөлдөөн ийм чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг харуулсан гэж баримт бичигт онцолсон байна.

Холбоотон орнуудын сансраас байнгын ажиглалт хийх тухай санаачилга (Allied Persistent Surveillance from Space Initiative, АPSS) 2025 оноос хэрэгжиж эхэлнэ. Люксембургийн Засгийн газар үүнд зориулж 16.5 сая еврогийн санхүүжилт олгосон анхны улс болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top