Японы Ерөнхий сайд Фүмио Кишида БНАСАУ-ын хөөргөсөн пуужингийн талаар мэдээлэл өгчээ.
Хойд Солонгосын хөөргөсөн пуужин тив хоорондын пуужин байсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийн уснаас гадуур унасан байна.
БНАСАУ тив хоорондын пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах аж. Тус зөвлөл дөрвөн гол сайд нарыг багтаасан хурал хийх талаар Японы Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада мэдэгджээ.
БНСУ-ын цэргийнхэн өнгөрсөн шөнө Хойд Солонгос Японы тэнгисийн зүгт тодорхойгүй төрлийн баллистик пуужин хөөргөсөн гэж мэдээлсэн билээ. Дараа нь Японы тэнгис дэх Аюулгүй байдлын албанаас БНАСАУ-ын хөөргөсөн пуужин аль хэдийн унасан талаар мэдээлсэн юм.
Япон улс өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд БНАСАУ Японы тэнгисийн зүгт пуужин хөөргөсөнд эсэргүүцэл илэрхийлж, энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )