Ким Жон Ун: БНАСАУ цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөнө

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “Пеньян урьдын төлөвлөснийхөө дагуу цэргийн тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөнө” гэж мэдэгджээ.

БНАСАУ хэдхэн хоногийн өмнө Японы тэнгисийн зүгт тив алгасах баллистик пуужин хөөргөсөн билээ. NHK телевизийн мэдээлснээр БНАСАУ-ын пуужин Японы Хоккайдо аралд унаж магадгүй байгаа тул тус бүс нутагт хурдны галт тэрэгний хөдөлгөөн болон авто замын хөдөлгөөнийг зогсоожээ.

Японы Засгийн газар Хоккайдо аралд нүүлгэн шилжүүлэлт зарласан юм. Дохиоллын системийн тусламжтайгаар иргэдийг газар доорх метроны станц болон хоргодох байрнуудад орохыг хүсжээ.

Европын Холбооноос Хойд Солонгос шинэ төрлийн баллистик пуужин харвасныг эсэргүүцэж, пуужингийн туршилтуудаа зогсоохыг уриалсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top