“Lyst Index” платформ судалгаа явуулж, Италийн “Prada” загварын ордны бүтээгдэхүүнүүд хамгийн эрэлт ихтэй брэндээр тодруулжээ.
Судалгаанаас үзвэл, энэ улиралд “Prada” хайлт 22 хувиар нэмэгдсэн байна. Ингэхдээ хэрэглэгчид тус брэндийн нарны шилийг хамгийн ихээр сонирхжээ. Хоёрт “Miu Miu” брэнд оржээ. Тус брэндийн шинэ цүнх болон “New Balance” компанитай хамтран ажиллах болсон мэдээлэл болон Парист оддын оролцоотой загварын долоо хоног зохион байгуулсан нь хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна. “Versace” наймд бичигдэж, рейтингээ ахиулсан бол “Gucci” брэнд түүхэндээ анх удаа есдүгээрт бичигдэж, рейтинг нь унасан байна.
Өнгөрсөн онд дуулианы эзнээр хэд хэдэн удаа тодорсон “Balenciaga” 18-т орсон бол “Skims” болон “JW Anderson” брэндүүд жагсаалтад шинээр орж иржээ.
Хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнээр “Uniqlo”-ийн цүнх, “Rick Owens” нарны шил, “Skims” жампсьют тодорчээ.
Сэтгэгдэл ( 0 )