БНАСАУ-ын пуужинтай холбоотойгоор Япон улс “Patriot” цогцолборуудыг байрлуулж эхлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

БНАСАУ пуужингууд хөөргөж байгаатай холбоотойгоор Японы Өөрийгөө хамгаалах хүчин Окинава арлын бүсэд “Patriot PAC-3” пуужингийн цогцолборуудыг байрлуулж эхэлжээ.

Пуужингийн цогцолборуудыг байрлуулж байгаа нь Хойд Солонгосын цэргийн хиймэл дагуул хөөргөхдөө ашиглах гэж буй пуужингуудыг зогсоохын тулд авч буй арга хэмжээ юм.

“Kyodo” агентлагийн мэдээлснээр пуужингийн цогцолборуудыг Мияко, Ишигаки, Ёнагүни аралд байрлуулах аж.

Түүнчлэн ажиллагаанд “SM-3” сөнөөгч пуужингаар зэвсэглэсэн “Aegis” цогцолборууд бүхий хөлөг онгоцуудыг татан оролцуулахаар төлөвлөж байгаа юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын нам болон Засгийн газар нь БНАСАУ-ыг дэлхийн сансрын гүрэн болгохыг зорьж байгаа талаар мэдэгдсэн билээ.

Түүнчлэн Пеньян төлөвлөснийхөө дагуу цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх болно гэдгийг Ким Жон Ун мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top