Өмнөд Солонгост болзох, гэрлэх ХҮСЭЛГҮЙ бүсгүйчүүд нэмэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

 

Өмнөд Солонгосын 60 гаруй насны нэгэн иргэн 30 гарсан охиндоо санаа зовинож байгаа тухайгаа хуваалцав. Түүний охин хүнтэй үерхэж, гэрлэх сонирхолгүй байгаа тухайгаа ээждээ ярьжээ. Дан ганц түүний охин гэлтгүй гэрлэх насны эмэгтэйчүүд хүнтэй гэрлэх, болзох сонирхолгүй байгаа нь түүний санааг зовоож эхэлсэн байна. 

Саяхан явуулсан судалгаагаар Өмнөд Солонгост эрчүүдийн тал хувь нь гэрлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдсан бол эмэгтэйчүүдийн 1\4 орчим нь гэрлэлт төлөвлөсөн тухайгаа хуваалцжээ.  Тус улсад төрөлт багасаж байгаа нь асуудал дагуулж эхэлсэн. Харин залуус гэрлэх бүү хэл болзох ч сонирхолгүй байгаа нь байдлыг улам бүр дордуулсаар байна. 

 

 

Судалгаанд оролцогчдын 50 хувь нь "Эсрэг хүйстнээ ойлгоход төвөгтэй байдаг" хэмээсэн бол 40 орчим хувь нь "Хариуцлагагүй" байдлын улмаас гэрлэх сонирхолгүй байгаагаа дурджээ.

Эрчүүдийн 46 хувь эмэгтэйчүүдийг "Хэт биеэ даасан үзэл бодолтой" хэмээсэн бол 50 хувь нь "Дүр эсгэдэг" хэмээн хариулжээ. Харин эмэгтэйчүүдийн ердөө 24 хувь нь эрчүүдийг "Чадварлаг" хэмээн дүгнэжээ.

Тус улсад нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдсээр байгаа нь эсрэг хүйстнээ сонирхох хүслийг бууруулж байна хэмээн Дотоодын эдийн засгийн нийгэмлэгээс дурджээ. Үүний зэрэгцээ эрчүүдийн үнэлэмж буурч, эмэгтэйчүүд эрчүүдийг хүндлэх нь багассаар байгаа бөгөөд эмэгтэйчүүд гэрлэснийхээ дараа гэрийн ажил хийж, хүүхэд өсгөхөөс төвөгшөөж эхэлсэнтэй ч мөн холбоотой гэжээ. 

 

 

Өмнөд Солонгост нэг жилд амаржиж буй эмэгтэйчүүдийн тоо 250.000-аас доош буужээ. Энэ нь сүүлийн 10 жилийн өмнөхөөс 50 хувь буурсан үзүүлэлт аж.

2022 онд төрөлтийн түвшин 0.78 хувь байсан бөгөөд энэ нь 1000 том хүн тутамд 5 хүүхэд ноогдож байна гэсэн үг. Ковидийн улмаас гэрлэлт огцом буурч, төрж буй эхчүүдийн нас нэмэгдсээр байна. Төрөлт бага байгаагаас үүдэн тус улсад хүн амын тоо буурах нөхцөл байдал үүсэж магадгүй гэж судлаачид таамаглаж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөрөн (103.26.194.13) 2023 оны 05 сарын 17

Хүүхэд төрвөл салж сарниад хүүхэдээ зовоож байснаас ганцаараа байсан нь дээр зовсон ч жарасан ч хар толгой маш зөв шүү яаран хүнтэй сууж яадгын

3  |  0
Иргэн(202.179.26.7) 2023 оны 05 сарын 16

Доор бичсэн иргэний сэтгэгдэлд нэмээд бичихэд амьдрах орчин сайхан байх , бүх юм бэлэн байх тусам үржилд орохоо болиж орчноос өөрийгөө тусгаарлахаас гадна ижил хүйстэн хулганууд бий болж хулганууд мөхөж эхэлсэн гэдэг. Ер нь биологийн хуулиас гадуур нийгмийн харилцаа байхгүйн байна. Гумилёвын онол ч үнэн Арабын саятны хэлсэн жишээ ч үнэн. Миний өмнөх үе тэмээ унаж байсан бол би машин унаад миний хүү онгоц хөлөглөөд ач тэмээ унана гэж. Тэгэхээр урт удаан амьдрал гэвэл эгэл амьдрал, дундаж давхарга л үлдэнэ.

2  |  0
Иргэн(202.55.191.130) 2023 оны 05 сарын 15

John В. Calhoun-ий хархан дээр хийсэн туршилт батлагдаж эхлэж байгаа юм болов уу даа. Хархны амьдрах орчныг сайхан бүрдүүлсэнээр тоо толгой нь хэт олширч янз бүрийн сөрөг үр дагаварууд гарч ирж, үржилд орохоо больж, хоорондоо алалцаж, зарим нь өөрсдийгөө бусдаас тусгаарлаж. Хүний нийгэм энэ замаар явж эхлэж байна уу.

1  |  0
Эмэгтэй(64.119.17.66) 2023 оны 05 сарын 16

ЯНЗ ЯНЗИЙН ХИЙМЭЛ БООВ ЗАРААД БАЙГАА ЮМ ЧИНЬ ТЭГЭЛГҮЙ ЯАДАГ ЮМ. ЗАВГҮЙ МӨНГӨ ХӨӨСӨН, БАГА ЦАЛИНТАЙ ХАРАМЧ, ЯДАЖ БӨЙХАД НИЙГМИЙН СТРЕССЭЭС БОЛООД БООВ НЬ БОСОХОО БАЙЧИХСАН, ЭМЭГТЭЙ ХҮН ШИГ ТӨРХТЭЙ НӨХӨРТЭЙ СУУЖ БАЙСНААС ӨӨРӨӨ АЖИЛ ХИЙГЭЭД ДУРААРАА АМЬДРАХ НЬ ДЭЭРЭЭ БАЙГАА БИЗ

4  |  0
Энэ(66.181.179.160) 2023 оны 05 сарын 15

Энэ удахгүй монголд халдварлана со г дуурайх дартайшд

0  |  0
zochin(202.131.227.189) 2023 оны 08 сарын 27

Ерөнхийлэгч тэргүүн хатагтай нар нь хүртэл хүүхэдгүй байхаар дууриаж байгаан ерөнхийлэгчээ сонгохдоо цензуртай баймаар юм

2  |  0
Top