Бразилын Ерөнхийлөгч В.Зеленськийтэй уулзаж чадаагүйдээ бухимдав

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Хирошима хотод болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй хийх ёстой байсан уулзалтад Зеленський ирээгүйг мэдэгджээ.

Бразилын Ерөнхийлөгч Луис да Силва “Миний урам хугараагүй, харин бухимдсан. Яагаад гэвэл түүнтэй уулзмаар байсан юм” гэсэн байна. Тэрбээр мөн Володимир Зеленськийг “Тэр юу хийж буйгаа мэддэг том болсон хүн” гэжээ.

Үүнээс гадна Бразилын тал Украины төлөөлөгч нар саатсан талаарх мэдээллийг авсан байсан талаар Луис Инасиу Лула да Силва ярьжээ.

Бразилын Ерөнхийлөгч тийнхүү Вьетнамын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаад Украины Ерөнхийлөгчийг хүлээсэн боловч Володимир Зеленський ирээгүй гэнэ.

Лула да Силва өмнө нь “Украины сөргөлдөөн нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулах шаардлагатай байгаа цорын ганц сөргөлдөөн биш” гэж мэдэгдсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(192.82.78.137) 2023 оны 05 сарын 22

Өөрийгөө хэт дөвийлгөсөн энэ Бразил нөхөр тоосонгүй гээд бухимджээ. Шалихгүй амьтан вэ\n

0  |  0
володя(202.9.40.115) 2023 оны 05 сарын 22

дэлхийн хэмжээний нэрт алилагч володяг нам шаах байсан байх даа

2  |  0
Top