БНАСАУ Олон улсын далайн байгууллагад хиймэл дагуул хөөргөх эрмэлзэлтэй байгаагаа анхаарууллаа.
Хиймэл дагуулыг тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 11-ний хооронд хөөргөх аж. “NHK” телевизийн мэдээлснээр зарим шинжээчид БНАСАУ хиймэл дагуул хөөргөх нэрийн дор үнэн хэрэгтээ баллистик пуужин хөөргөхөө мэдэгдлээ гэж үзэж байгаа гэнэ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулын стратегийн ач холбогдлын талаар мэдэгдсэн билээ. Уг хиймэл дагуул нь АНУ-ыг тогтоон барихад стратегийн чухал ач холбогдолтой аж.
Тэгвэл Өмнөд Солонгос БНАСАУ-ын тагнуулын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг хүлээн зөвшөөршгүй гэж үзэж буйгаа Олон улсын далайн байгууллагад мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нэг солиорсон улс байх юм. Ард түмэн нь өлбөрч үхэж байхад гажигтай юм шиг хамаг юмаа зэвсэг хийхэд зориулаад л. Шорон шиг улсад хүмүүсийг хорьж цагдаад л.