Хонь
Энэ өдөр хонинууд үзэл бодол нэгт андуудтайгаа хамт адал явдалтай учирна. Андууд чинь ямар нэг шинэ санаа гаргахгүй бол та зохион байгуулагчийн авьяасаа гаргаж, хүмүүсийг хөгжөөн баясгах юм. Хөгжилтэй үдэшлэг, гэрбүлийн хүлээн авалт, цэцэрлэгт хүрээлэн очих, салхинд гарах гээд хонинуудын толгойд маш олон янзын хөтөлбөр бий. Өнөөдөр та хайртай, дотнын хүмүүстэйгээ хөгжилтэй цэнгээрэй.
Үхэр
Үхэрнүүд энэ өдөр хэнээс юу ч нууж чадахгүй. Сэтгэл хөдлөл чинь нүүрэн дээр чинь ил гарах болно. Магадгүй та хүмүүст мэдэгдэж болохгүй зүйлээ ч өөрөө яриад эхэлнэ. Таны хувьд энэ өдөр хориотой сэдэв үгүй. Хүн болгоныг үгээр “идэж”, заримыг нь гомдоох эрсдэлтэй.
Ихэр
Эерэг энергиэр эргэн тойрноо хучих өдөр. Од гараг таныг өөрийгөө нийтэд хэт харуулж, тодрохгүй байхыг зөвлөж байна. Харин эргэн тойронд болж байгаа зүйлийг ажиглаад “үзэгчийн“ журмаар чимээгүй байх хэрэгтэй. Үүний тулд өөрөө олон хүнтэй газар очиж, ажиглалтаа хийгээрэй.
Мэлхий
Сониуч зан, уран бүтээлч авьяас чадвар тань бүрэн утгаараа дэлгэрэх өдөр. Өөрийгөө дарж болохгүй. Харин ч хэд хэдэн сонирхсон асуултдаа хариу авах цаг иржээ. Хэн нэгэнтэй танилцах, шинэ кино үзэх, үсээ засуулах, шинэ кафед очих гээд өнөөдөр та шинэ туршилт олныг хийгээрэй. Бүх юм сайхан болохгүй байсан ч эцэст нь та сэтгэл хангалуун үлдэх юм.
Арслан
Хийх ёстой ажил, хийхийг хүсэж байгаа ажил хоёрынхоо дунд тээгэлдэж, гацах өдөр. Тэнцвэрийг нь тааруулахад тун хэцүү. Нэг талаас арагш тавьж болохгүй ажлууд танаас маш их эрч хүч, цаг шаардана. Харин таны хүсэл бодол энэ ажлаас огт өөр газар. Найзууддаа мэссэж илгээж, ирэх амралтын өдрүүдэд хийх юмаа төлөвлөн, тэнгэр дээр л байх болно. Ийм үед хамгийн зөв шийдвэр бол ажлаа орхиод энэ өдрийг хичээл сургууль, мэргэжил дээшлүүлэхдээ анхаар. Энэ л таны хийж чадах зүйл.
Охин
Өнөөдөр та хүн болгонд хэрэгтэй. Таны утас завсарлагагүй хангинаж, тантай жаргал зовлонгоо хуваалцах хүсэлтэй хүмүүсээр энэ дэлхий дүүрчээ гэлтэй. Зарим нь зүгээр л цаг алж, буу алахыг хүснэ. Харин та энэ бужигнаан дунд усандаа байгаа загас мэт л чөлөөтэй байна. Хошин шогийн мэдрэмж, хүний сэтгэлийг хуваалцах арга чинь төгс төгөлдөр байх болно.
Жинлүүр
Өнөөдөр та тун хатуу байр суурьтай байх болно. Танаас юм асуух, ямар нэг асуудал зөвлөх гэж ирсэн улсууд үүнийг шууд ойлгоно. Өөдөөс чинь жижигхэн тайлбар хэлэхэд л жинлүүрүүд ярилцагчаа дарамталж, санал бодлыг чинь зөвшөөрөх хүртэл нь бүхэл бүтэн лекц уншина. Гэхдээ энэ бүхэн та түүнийг алдаа гаргахаас л сэргийлж байгаа хэрэг юм.
Хилэнц
Өнөөдөр таны чихэнд гадаад үгс цуурайтах болно. Таны очиж үзээгүй гадаад улс орнууд байдаг, тэнд очоод үзээч гэж хэн нэг нь чихэнд шивэгнэх мэт. Амралтаа төлөвлөж, жуулчлалаар явах бэлтгэлээ өнөөдөр хийж эхлээрэй. Үнэ зардлыг нь судлаад үзэхэд ч гэмгүй. Ингэснээр та эгэл жирийн бүүдгэр өдрүүдээс салж, эрч хүч олж авах болно.
Нум
Сэтгэл санаа хэт өөдрөг, хөдөлгөөнтэй байх тул нэг газраа тогтож сууж чадахгүй. Ямар нэг шинэ зүйл хиймээр санагдаж, эрсдэлтэй туршилтад ормоор санагдана. Байнга хийдэг өдөр тутмын ажлаа ч өөрөөр хиймээр санагдаад л. Ажилдаа явах нэг хэвийн зам, байнга ордог хоолны газар, үргэлж уулздаг анд найзуудаа ч энэ өдөр та өөрчилж чадна. Энэ нь маш сонирхолтой үр дүнг авчирна.
Матар
Ямар нэг том арга хэмжээний урилга хүлээн авах магадлал өндөр. Урилга ирэхгүй байсан ч та өөрөө олны өмнө гарахын тулд хүч чармайлт тавиарай. Өнөөдөр та тайван амгалан, өөртөө итгэлтэй, ухаан саруул байх тул өөрийгөө бусдад сайхнаар харуулж, хэрэгтэй хүмүүстэй танилцаж чадна. Таны хошин шогийн мэдрэмж, аятайхан таатай яриа бүх хүнд таалагдана.
Хумх
Өнөөдөр хумхууд амьдралдаа шинэ зүйл хийж, гадуур явахыг хүсэх ч нөхцөл байдал таныг гэртээ байхыг шаардаж байна. Од эрхэс таныг гэртээ, гэхдээ үргэлж байдгаасаа өөрөөр шинэлэг байхыг зөвлөж байгаа юм. Гэртээ найз нөхдөө урь, ямар нэг сэдэвт үдэшлэг зохиогоорой. Өнөөдөр та гэрийнхээ босгыг ч давалгүй, хөгжилтэй сайхан байж чадна.
Загас
Гэр, ажлаасаа холдох хүсэл чинь оволзон асна. Байнга байдаг газруудаасаа холдох бүх боломжийг ашиглах гэж үзнэ. Гадагш явж л байвал алс холын томилолт, аялал ч байсан хамаагүй. Загаснууд өөрсдөө ч ажил, гэрээсээ холдох түмэн шалтаг олж чадна.
Сэтгэгдэл ( 0 )