АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан аравдугаар сарын 27-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах болсон талаар Цагаан ордоноос мэдээлжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливаны Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Итэй хийх уулзалт нь АНУ болон Хятадын харилцааны стратегийн сувгийг дэмжих хүрээнд болохыг тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн департаментаас Ван Игийн Вашингтонд хийх айлчлал аравдугаар сарын 26-28-нд болно гэж мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )