Хилэнт эх хэмээх МОДОН ЛУУ ЖИЛИЙН үр, онцгойлох засал

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 02 сарын 07

Бусдад туслахуй анагаах ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, анагаах ухааны магистр Д.Сайнсайхан 

Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг.

Энэ жилийн хувьд “Хилэнт эх” хэмээх Модон луу жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл "Өлсөж ундаасах зовлон болон мэсний аюулаас сэрэмжлэх учиртай жил" гарч байна.

Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар улирлын эхээр салхи шуурга ихтэй, хур бороо элбэг, тариа будаа ургац элбэг сайтай байна. Жилийн нуруу төлөв түвшин ихэс дээдэс ардыг энэрэн улс орноо тэтгэнэ.

Луу жилтнүүд буюу гадаад жил монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2012, 1952 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил: хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73 –тай хөгшидийг сайн бие эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.

2000, 1940 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил. бөгөөд буг зэтгэр босох гэм буй. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.

1988, 1928 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох гэм буй. Бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

1976 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтга.

1964 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил луу жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө туулай жилд юмуу луу жилдээ, эмэгтэй хүн луу жилдээ юмуу могой жилд жил орох магадлалтай юм.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.32.113) 2024 оны 03 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

0  |  2
DR. ADITYA(102.89.32.113) 2024 оны 07 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

0  |  4
Kk(76.138.253.21) 2024 оны 02 сарын 24

Er ni bol mongoliin tsagaan sar shariin shashintai yamarch hamaagui shuu. manjiin gar hul bolj mongolchuudiig honinii aris numursun mal bolgoson doo. hol ochij muurtsguu.

0  |  1
DR. ADITYA(129.205.113.170) 2024 оны 07 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  4
DR. ADITYA(129.205.113.170) 2024 оны 03 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  3
Хали(202.126.91.1) 2024 оны 02 сарын 24

Баярлалаа.Хотол олноороо эрүүл энх элбэг баян байх болтугай

0  |  2
зочин (202.21.113.42) 2024 оны 03 сарын 17

уламжлалаа дагах хэрэгтэй зурхай үнэний ортой юм билээ. яагаад энэ олон жил ард түмний дунд бат бөх оршсоор байгаа билээ учиртай болоод л олон зуун жил орхигдолгүй хөгжсөөр байна. Ор тас итгэхгүй байж болохгүй шүү. Хэрэггүй гэж боддог нь хэрэглэхгүй биеэрээ балгий нь амсаад, хэрэгтэй гэж боддог нь засал номоо хийлгээд сүсэглээд явах хэрэгтэй шүү. хүн болгоныг албадах хэрэггүй яах ийх нь хүний эрх гэхдээ л,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

5  |  3
Зочин(59.153.112.195) 2024 оны 02 сарын 24

Нэг нэгнийгээ үгүйсгэх хэрэггүй.\nХэрэгтэй нэг нь сонсоод мэдээд авах нь чухал

6  |  2
Бурнааш(202.126.88.130) 2024 оны 02 сарын 24

Одоо больдоо.21-р зууны хүн төрөлхтөн мухар сүсгээс жаахан хол хөндий байж шинжлэх ухаанч алсыг арай өөр өнцгөөр харах хэрэгтэй байна.

4  |  4
Зочин(66.181.191.220) 2024 оны 02 сарын 24

Зүрхний эмч уушигны тухай ярилаа гэрчээр \nод гашиг хэрэгтэйгээ холбогдоод гүнзгий судлаад ирэхээр тэгсэн тэгээгүй тэр үг хэлийг хэлхэл болно\nАвах нь аваад авахгүй нь орхичих \nЗаавал бүгд мөрдөх албагүй шдээ

1  |  5
Хараацайн зүүд(77.24.7.205) 2024 оны 02 сарын 24

Үнээн. Анагаах ухааны магистр хүн зурхай ярьж явна гэхээр анагаах ухаанд, байгалийн шинжлэх ухааныг доромжилж байна

2  |  2
zochin(71.239.25.243) 2024 оны 02 сарын 24

esuschin , islamchid erdemten doctor professor bolj baihad buddiin shashintan magistr boloh yunii buruu bilee?

1  |  1
Байгал(66.181.181.65) 2024 оны 02 сарын 24

Философи талаас нь хүндэлнэ.

1  |  3
Зоч ин(66.181.187.35) 2024 оны 02 сарын 24

Шар хувалзууд зурхайн ухааныг шашин болгоод мунхаруулнаа, эд нар нийгмийн бугшмалыг засаж чадахгүй.

4  |  6
Шар хувалз(202.9.40.211) 2024 оны 02 сарын 24

Шар хувалз яаж яваад магистр болдог юм ха ха. Анагаах ухааны магистр хүн зурхай, мухар сүсэг ярьж явдаг. Бүдүүлэг *аасан!

4  |  9
Top