Хязгаарлалт хийсэн замын зорчих хэсгийг үе шаттай нээнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн ослын улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлөх, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байна.

НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Осол гарсан бүсэд байсан 207 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байгаа бөгөөд 11 айлын нийт 43 иргэнийг зочид буудал руу нүүлгэн шилжүүлжээ. 

62 өрхийн нийт 178 оршин суугч уг ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх урьдчилсан судалгаа гарчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top