Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс агаарын бохирдол ихтэй үед иргэд та бүхэн N95 бүхий шүүлтүүртэй маск зүүж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 26-р хороо, "Дүнжингарав" худалдааны төв орчимд газ тээвэрлэж явсан машин осолдсоны улмаас их хэмжээний гал гарч, агаар орчин бохирдсон байгаа тул ойролцоох хорооллын болон тухайн хэсэгт яваа хүмүүс амны хаалт зүүхийг сэрэмжлүүлж байна. Ялангуяа өндөр шүүлтүүртэй, N95 бүхий тэмдэглэгээтэй маск зүүх нь зөв.
N95 маск нь 2,5 микрон болон түүнээс дээш хэмжээтэй бодисыг шүүх чадвар нь 95%-тай байдаг.
Сэтгэгдэл ( 0 )