Өчигдөр /2024.01.25/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Таван салаа” гэх газар Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлага иржээ. Тус мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, “Hyundai Porter” загварын ачааны автомашин цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 4 удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:
Сэтгэгдэл ( 0 )