“ЗМ”-ний мэдээллийн төвд өнөөдөр /2024.01.25/ БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж багш, ажилчид, хүүхдүүд, эцэг эхчүүд, оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
БЗД-ийн 14 дүгээр сургуульд 6000 хүүхэд, 300 гаруй багш ажилчдын сурах, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэв. "Шунхлай" шатахуун түгээх станц нь БЗД-ийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэд 14-р сургуультай ойрхон байгаа учраас татан буулгахыг шаардаж, 2020 оноос эхлэн холбогдох албан тушаалтнууд дүүрэг, нийслэл гээд шаардлага хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Тухайн үед "Шунхлай" группээс хоёр хүн, иргэдийн төлөөлөл гээд ажлын хэсэг байгуулласан боловч шийдвэр гаргах албан тушаалтнууд нь ирээгүйн улмаас замхарчээ.
14 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл н.Оюунхишиг “ Миний хоёр хүүхэд 14-р сургуульд сурдаг. Шунхлай шатахуун түгээх станцад зөвшөөрөл өгсөн цаг руу эргэж харах нь зүйтэй байх. Нэг хүн тамхи татаад аюулгүйн ажиллагаа нь алдагдад дэлбэрэх аюулд өртвөл хэн хариуцлага хүлээх вэ, Үнэндээ энэ сургуульд хүүхдээ явуулахаас айж байна. Газ дэлбэрч, ямар аймшигтай гамшиг болж байгааг бид нар нүдээрээ харлаа ш дээ. Иргэд амь насаа алдчихаад байхад ЗГ, Хотын дарга тэргүүтэй хүмүүс уучлал гуйхгүй байгаад хүртэл эмзэглэж байна. 14-р сургуульд муугаар бодоод ямар нэгэн аюулд өртлөө гэхэд бид нүдэн дээр хүмүүсээ алдах юм байна. Бид нар энд урьдчилсан сэргийлж, гамшиг болохоос өмнө анхааруулаад байна шүү дээ.Нийтийн тээврийн чиглэл өөрчилж байхаар энэ аюултай байдал руу анхаарлаа хандуулаач ээ гэж хэлмээр байна" гэв
13-р хорооны оршин суугч н.Ганхуяг "Гай газар доороос гэдэг ардын сайхан үг байдаг. Шунхлай бензин колонкийн урд өчнөөн орон сууцууд байгаа, бүгд аюулд ороод байна. Колонкоос бензин тос алдагдлаа гэхэд асар олон хүн өртөхөөр байна. "Шунхлай" бинзен колонкоо нүүлгээд өгөөч ээ, өмнө нь албан бичгээр ч тэр, өөрийн биеэр ч тэр хөөцөлдөж явахад нэг ч хүн анхааралдаа аваагүй. 14-р сургуулийн багш ажилчид, 13-р хорооны оршин суугчид иргэдтэйгээ хамтраад тэмцлийн хэлбэрт шилжинэ. Асуудал гарахад маш ойрхон байна. Гал усны зовлон гэдгийг хэнд ч дийлдэхгүй шүү"
14-р сургуулийн багш н.Нэргүй "Хоёр хоногийн өмнө болсон айхтар ослоос сэрэмж аваад энэ үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Колонк баригдахаас эхлээд л бичиг цаас шаардлагатай бүх зүйлд шаардлагаа тавьж ирсэн. Энэ бүх асуудал чинь Үндсэн хуулинд байгаа амьд явах эрхийг, аюулгүй орчинд амьдрах эрхийг минь зөрчиж байгаад байна. Монголын ард түмэн та нараас их юм шаардаагүй. Аюулгүй эрүүл орчинд амьдруулаад өгөөч л гээд байгаа. Ерөнхий боловсрлын 5 сургуулийн хажууд шатахуун түгээх станц ажиллаж байна ш дээ. Хүсэхгүй, гуйхгүй бүр шаардаж байна. Манай 14-р сургуул болон 13-р хороо, амаржих төв, халамжийн төвийнхөн энэ үйл ажиллагааг зогстол тэмцэнэ. Бид нарын тавьж байгаа шаардлага бол өөр үйл ажиллагаа нийгмийнхээ төлөө байгаач ээ гэж хүсэж байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд нэгнийгээ боддог байя, ухамсартай баймаар байна. Өөрсдийнхөө төлөө үгээ хэлдэг баймаар байна" гэв
Сэтгэгдэл ( 5 )
Нүүсэн газар дээр нь л харин бас нэг өндөр байшин баригдчихгүй л бол.
Шунхлайн эзэн хэн юм бол. Ухамсартай ашигийг биш, ард түмэн ээ гэсэн сэтгэлтэй бол өөрөө нүүлгэх байлгүй дэ.\n
Зөвөө зайлуулах хэрэгтэй
Ter gazruudaas ni l bugdeeree benzin tulshee avahaa l baichihaach dee tegeed l orlogogui yum chin haalgaa barina shdee. Tegj l arga hemjee avahaas bish hench gesen biznesee zugeer haaguishdee\n
Дээр дооргүй попрох юм аа Аль ч улсад штс, газан колонкууд байдаг Хамгийн гол нь АА-г чанд мөрдүүлэх, дүрэм журмаа мөрдөх нь чухал