Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан ослын улмаас түлэгдэж ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлүүлж байсан 3 иргэний нэг болох 19 настай иргэн энэ сарын 26-27 нд шилжих шөнө нас барсныг ГССҮТ-өөс мэдээлжээ.
Осол гарсан шөнө ГССҮТ-д 14 иргэн, Цэргийн төв эмнэлэгт 2 иргэн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 2 иргэн, ЭХЭМҮТ-д 3 хүүхэд тус тус хүргэгдэн шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авсан. ГССҮТ-ийн салбар эмнэлэгт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас 4 хүний биеийн байдал харьцангуй сайн байгаа тул салбар амбулаторийн хяналтад илгээжээ.
10 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 5 нь эрчимт эмчилгээний тасагт, 5 нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа 4 хүний биеийн байдал нэлээн хүнд, 3, 4-р зэргийн түлэгдэлтэй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Тэр гурав, дөрвөн цагаан машин ослоо асааж бүгд зогсоод хар машин луу очицгоож байгаа бичлэг юу вэ? Тэр хүмүүс одоо эмнэлэгт байна уу? Ихэнхи нь АН ын залуучууд гэсэн юм яваад байх юм. үнэн үү.
муу новшийн жолоочийг хориочээ