Прокуророос Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг сунгуулах санал ирүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 27

 

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих хугацааг өчигдөр буюу 2024 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр нэг сараар сунгах шийдвэр гаргажээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах , мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх, төрийн нууцыг хууль бусаар олж авах зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул ийнхүү үргэлжлүүлэн цагдан хорихоор болжээ. 

Энэ тухай шүүхийн тоймыг хүргэж байна: 

Прокуророос яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг шийдвэрлэв

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шийдвэрийн дугаар: 2024.01.26 №2024/ЦХШЗ/104

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах тухай саналыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 18 минутад ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэв.

Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх тул яллагдагч Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Уг шүүх хуралдаанд яллагдагч Н.Өнөрцэцэг онлайнаар, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш, О.Батсүх нар оролцсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг “маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн болно.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.132) 2024 оны 01 сарын 28

Саяын ослын талаар фээсээр явж байгааг харахад, жижиг тэрэгний жолооч Элбэгдоржийн хүү гэдгийг мэдмэгц, хөлсний харлуулагчид том тэрэгний жолооч руу дайрцгаалаа даа, АН ийм л хөлснийхөнтэй нам шүү дээ

0  |  0
Зочин(103.57.95.132) 2024 оны 01 сарын 28

Шүүх шийддэг, шүүх Оюун-Эрдэнийг огцруулна гээд гүйгээд байгаа юм чинь Оюун-Эрдэнэд энэ хүүхний хэрэгийн талаар шүүхэд нөлөөлөх ямар ч боломжгүй юм байна, \nШүүх чинь Элбэгдорж,Баттулга нарынх шдээ

0  |  0
Зочин(202.9.40.146) 2024 оны 01 сарын 28

Сонгууль өнгөрөөж гаргахнээ дээ.Их айж байна даа.үүнээс илүү хулгайчуудаа яах юм бол?????

0  |  0
Зочин(59.153.113.148) 2024 оны 01 сарын 28

Шүүгчид чинь хулгайч нараа барьж хорьж чадахгүй бгаашдээ Энхбаяр саадаа

0  |  0
Иргэн(139.5.217.40) 2024 оны 01 сарын 28

Гэр хорионд гадуур байцааж блхгүй юм уу?. Ямар хулгай хийсэн биш дээ!!

0  |  1
Зочин(66.181.186.112) 2024 оны 01 сарын 28

Залхаан цээрлүүлэлт. Хүрэлсүх энхболд нарын зуулт. Шууд л ялыг нь өгчихөөч. Тэр нь амар биз дээ. Тэртээ тэргүй хэрэг нь нотлогдохгүй бгаа юмыг. Шүүх шудрага үнэнийг тогтооно гэж бхгүй. Чадах ч үгүй. Дарга нарын амыг хараад л сууж бгаа

0  |  1
zochin(66.181.179.191) 2024 оны 01 сарын 28

khogiin awgai tegwel taarna , shantaajaar ami zogoogch\n

2  |  0
Зочин(202.126.90.4) 2024 оны 01 сарын 27

Huuhed harah hungui, Setguulch hiihgui geed shorongoos garchihna gej bodoj setgej Tur doromjildog hundee

0  |  0
zochin(49.97.25.88) 2024 оны 01 сарын 27

daanch ih darvalzsan daa ymar olon hun hel amaar doromjilj bsan avgai uruu jinhen gemt heregten bsan baichdee yaliin ugj yavuulval taarna

0  |  0
Top