Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр нийт хохирлын хэмжээг нарийн тооцоолж гаргаагүй байгаа тухай мэдээлсэн бөгөөд амь хохирсон хүмүүсийн тоог нуун дарагдуудах боломж байхгүй тул ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Гал түймэрт өртөж түлэгдсэн нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, анхан шатны тусламж аваад гэртээ харьсан. Түлэгдэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай нэг иргэн харамсалтайгаар амиа алдлаа. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн нэг нь 90-98 хувийн түлэгдэлтэй байгаа бол нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, 4 хүний биеийн байдал маш хүнд, 8 хүн хүндэвтэр гэсэн оноштой эмчлүүлж байна.
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага холбогдох эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Осол, гал түймрийн шалтгаан, түүнээс үүдсэн хэргийн бодит нөхцөл байдал, нийт хохирлын хэмжээ зэргийг хянан шалгаж эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс иргэд олон нийт албаны эх сурвалжийн мэдээллийг хараарай. Олон нийтийн сүлжээнд батлагдаагүй мэдээлэл, хардлагын шинжтэй, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, таамаглалын шинжтэй мэдээллүүд түгэж байгаа учраас бид бодит нөхцөл байдлыг тухай тухай үед нь өгөөд явах учраас албаны эх сурвалжийн мэдээлэл авч байгаарай.
Сэтгэгдэл ( 2 )
гадны хэвлэл мэдээлэлээр , яагаад ийм аюултай хийг хот дотор тээвэрлэж явсан юм бол гээд тайхаад байна
Ид сайхан жагсаж яваа насан дээрээ эндсэн хайран сайхан хүүд эмгэнэл илэрхийлье.