Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү агаарт дэгдсэн байж болзошгүй хорт бодисын талаар дараах мэдээллийг өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Осол гарах үеэр ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын химийн тандалтын бүлэг тухайн газар хэмжилт хийсэн. 04:35 минутад болон өглөөний 09:00 цагийн үед хоёр удаагийн хэмжилт хийхэд хорт бодисын хэмжээ стандартаас давсан үзүүлэлт илрээгүй. Үүн дээр нэмээд Нийслэлийн холбогдох байгууллагууд, Агаарын чанарын албаны холбогдох байгууллагууд нэмэлт хэмжилт хийж байна. Хэмжилтын дүнд агаарт ямар нэгэн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй. Нэмэлт шинжилгээнүүдийг үргэлжлүүлэн хийж байна.
Дэлбэрэлт болсон газрын ойролцоо байрлах хоёр сургууль, нэг цэцэрлэгийн сурагчдын эцэг, эхчүүдийн хүсэлтээр 7 хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлээд явж байна.
Сэтгэгдэл ( 1 )
гадны хэвлэл мэдээлэлээр , яагаад ийм аюултай хийг хот дотор тээвэрлэж явсан юм бол гээд тайхаад байна