Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 45 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 2 тэрбум 125 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байна.
Шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )