“Eguur” мэдээллийн агентлаг өнөөдөр таван нас хүрч байна.
“Баримттай мэдээлнэ” уриатай “Eguur” агентлагийг 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр сэтгүүлч Ж.Мядагбадам үүсгэн байгуулсан билээ.
Чөлөөт, ардчилсан нийгмийн гол үнэт чанаруудын нэг болох иргэдийн мэдээлэл авах, хайх, түгээх эрхийг хүндэтгэж ирсэн “Eguur.mn” мэдээллийн сайтынхандаа Таван жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Нийгэмд шударга үнэний дуу хоолой болж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үлгэр жишээ болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхыг хүсэн ерөөе!
“Eguur” мэдээллийн агентлаг нь цаашид олон төрөлт контентыг төрөлжүүлэн төлөвшүүлэхээр хичээж, гадаад хэл дээр мэдээ, материалаа түгээх ажлыг эхлүүлэх бөгөөд шинэ технологийн арга хэрэгслүүдийг нутагшуулах зорилго тавин ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )