ӨНӨӨДӨР: Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтан хорт хавдрын өвчлөл, тусламж үйлчилгээний талаар мэдээлнэ

2024 оны 01 сарын 30

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээлэл хүргэж байна /2024.01.30/


08:30 цагт “Интерном”-ын кафед "Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс эрхзүйч, хуульчид оролцсон “Democracy transformation” сэдэвт уулзалт зохион байгуулна.

09:00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, Хөдөлмөр эрхлэлтийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалт болно. Утас: 8800-8781

10:00 цагт 256-р цэцэрлэгт яваад гэмтсэн охины ээж мэдээлэл хийнэ. Утас: 88824051,9974801

10:00-12:00 цагт ХСҮТ-д Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтан хорт хавдрын өвчлөл, тусламж үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 9910-6580, 8802-3206

10:00 цагт Гадаадын хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор МоАХ-ноос мэдээлэл хийнэ. Утас:9009-5700

13:40 цагт Нээлттэй нийгэм форумд “Авлигын төсөөллийн индекс-2023”-ыг “Трансперенси интернэшнл” байгууллагаас зарлана. 

14:00-18:00 цагт МҮХАҮТ-д “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top