ИРГЭД| Тэгш, сондгойгоор явахыг дэмжиж байна

2024 оны 01 сарын 31

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн.

Гэвч удахгүй Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байгаа бөгөөд өнөөдөр саналт асуулга дуусах юм.

Автомашины улсын дугаарын хязгаарлалт өнөөдөр дуусаж байгаатай холбогдуулан үргэлжлүүлэн тэгш, сондгойгоор зорчуулахыг дэмжиж эсэх талаар иргэдийн санал болдлыг сонслоо.

ВИДЕО ҮЗЭХ:

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа бөгөөд /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээл орох үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг гэсэн үг.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.22) 2024 оны 02 сарын 01

Судалгааг хэрхэн гуйвуулж болдогийн сонгодог жишээ. Ж: Сургуулиудын амралт эхэлсэн. Тэг, сондгой хязгаарлалт хийгдсэн. Тэгэхээр хөдөлгөөний ачаалал шууд буурна. Ухаан муутай хүмүүсээс ярилцлага авч, тархи угаалт шүү. Хэхэ

0  |  0
shaa(124.158.70.102) 2024 оны 01 сарын 31

bitgii solioor, huuhed zuudug, mashinaar ajlaaa hiddeg humuusiig yaA geed bgaa fisdaa nar ve, odoo chadahgui shuu, soliooor

0  |  0
ВВ(202.55.183.178) 2024 оны 01 сарын 31

Энэ бол худлаа явуулга л байна!!! \n Яасан ч, энгийн амьдрахын тулд ажлаа хийхийн тулд хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүхэн дэмжихгүй ээ!!! \nХэрэв дэмжиж байгаа хүн байгаа бол ”би л болж байвал бусад нь яах нь хамаагүй ” гэсэн аминчхан бодолтой 2 машинтай хэсэг хүн л байгаа байх. Энэ нь нийт хүн амын 10% -с хэтрэхгүй!!! Бас дээр нь захиалгаар ингэж хэлээд хэдэн төгрөг авдаг троллууд!!! Тэдэнд мөнгө авч л байвал юу хэлэх юу болох нь огт хамаагүй хүмүүс !!! Ийм худал мэдээлэл тавьж байгааг бодоход танайх бас худалдагдсан сайт бололтой доо.\n

0  |  1
Шилээ(66.181.160.82) 2024 оны 01 сарын 31

Автобусны хүрэлцээ маш муу байна. 1-р сарын 30 -нд Шингрилагийн буудал дээр 63 тоот шугамын автобусыг 18:30 - 20:30-ын хооронд бүтэн -2 цаг хүлээсэн. Арга ядаад машинд суулаа. Ийм байхад яаж хотын тээвэр сайн байна гэж хэлэх вэ. Эсвэл хотын удирдлагын шийдвэртэй шинэчлэлийг гутаах гэсэн луйдарчид энд ажиллаад байна уу?

0  |  0
Батаа(202.126.89.5) 2024 оны 02 сарын 01

Тэгш сондгойгоор явахыг дэмжиж бна.

1  |  2
Зараа(124.158.69.76) 2024 оны 02 сарын 01

тэгвэл 365 хоногийн тал хувьд нь явахгүй тул татвараа 50%р багасгана гэх мэт хөшүүрэг байх ёстой баймаар

1  |  0
Иргэн(59.153.85.144) 2024 оны 02 сарын 01

Тэгш, сондгойгоор явах нь зүйтэй. Жолооч нь ч, иргэн нь ч нэг нь автобусанд, нөгөө нь машиндаа зам дээр хөлдөж үхэх шахаж 3, 4 цаг амьдрах нь юу нь сайхан байхав дэ. Явах өдрөө ажлаа амжуулаад, бага гацаж, ажилдаа очих нь чухал шүү. дэмжиж байнаа.

1  |  1
mgl(59.153.113.222) 2024 оны 01 сарын 31

БИТГИЙ ХУДЛАА ЯВУУЛАГДААД БАЙ.ТАНАЙХ ТӨЛБӨРӨӨ ТӨЛВӨЛ ЯМАРЧ МЭДЭЭЛЭЛ ТАВЬЖ БОЛДОГ БОЛСОН ЮМУУ

1  |  0
хаалга захиалах(122.201.23.219) 2024 оны 01 сарын 31

Тэгш сондгойгоор явж болж байна. Гэхдээ дугаарын хязгаарлалтанд хяналт тавих ёстой юу. Эсвэл иргэд өөрсдөө ухамсарлаад энэ журмаа мөрдөх хэрэгтэй юм. Иргэдийн нэг хэсэг нь мөрдөөд, нөгөө хэсэг нь огт тоохгүй, аль ч өдөр байсан гарч давиад түгжрээнд хувь нэмрээ оруулаад байх юм. Гарсан журмыг мөрдөх бол бүгдээрээл дагая. Хэсэг хүмүүст зориулсан дүрэм баймааргүй байна.

1  |  2
Top