Галд өртөн эмчлүүлж буй иргэдээс дахин нэг иргэн нас баржээ

2024 оны 01 сарын 31

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр 2024.01.31/ 10:30 цагт нас баржээ.

Ингэснээр галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн хоёр иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцдаа нас барсан тохиолдол боллоо.

Одоогоор 4 хүн хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой,  БЗДЭМТ-д эмчлүүлж байсан 2 хүн эмнэлгээс гарсан, 1 хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Нэмж мэдээлэхэд тус галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top