Хотын даргын шийдвэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж авто замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн билээ. Тэгвэл уг шийдвэрийг өнөөдрөөс /2024.01.31/ цуцаллаа. Энэ талаар Хотын даргын орлогч П.Сайнзориг мэдээллээ.
Ингэснээр маргаашнаас /2024.02.01/ дугаарын хязгаарлалтын хуучин журмыг мөрдөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, маргааш буюу пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн авто машин замын хөдөлгөөнд оролцохгүй байх юм.
Сэтгэгдэл ( 0 )