ХААН БАНК | Банкны аппликейшн, интернэт банк руу ойр ойр хандаж ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 01

 

Монголын ууган банкнуудын нэг болох "Хаан Банк"-ний ачаалал нэмэгдэж, банкны аппликейшн болон интернэт банкний хэвийн үйл ажиллагаа доголдолд орсонтой холбогдуулан тус банкнаас дараах мэдэгдлийг гаргажээ. 

Эрхэм харилцагчдын анхааралд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг дарааллын дагуу иргэдийн дансанд шилжин орж байгаа тул эрхэм харилцагч та бүхэн Khan Bank аппликейшн, Интернэт банк руугаа ойр ойрхон хандаж ачаалал үүсгэхгүй байж хамтран ажиллахыг хүсье. 

Хүүхдийн тань хувьцааны ногдол ашиг Хүүхдийн мөнгө авдаг дансаар нь шилжин орох болно. Цахим сувгууд ачаалалтай байгаа тул та бүхэн түр хүлээнэ үү. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүлээцтэй (94.30.144.44) 2024 оны 02 сарын 04

Манайхны мөнгө орсон байна лээ, баярлалаа,чадал чинээгээрээл ажиллаж байгаа байх, тэвчээртэй хүлээцтэй байгаарай,та бүхэн

0  |  0
Top