"Улаан Од" буюу "Соёмбо" сонин 100 нас хүрлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 01

 

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдорж, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Н.Жадамба нарын санаачилгаар 1924 онд “Ардын цэрэг” нэрээр уншигч түмэнд анхлан хүрсэн “Улаан од” нэрээрээ түмэндээ алдаршсан одоогийн “Соёмбо” сонин 100 настай золгожээ. 

“Соёмбо” сонин 7 хоног тутам хэвлэгдэн, монгол орны өнцөг булан бүрд улс орныхоо батлан хамгаалах салбарт хүчин зүтгэж буй офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын мэлмийг нээж, оюуны цангааг тайлж, соён гэгээрүүлэх үйл хэргээ амжилттай гүйцэтгэсээр байна.

Улаан Од сонины үе үеийн цэргийн сэтгүүлч, сурвалжлагч, идэвхтэн бичигчид одоо ажиллаж буй СОЁМБО сониныхоо хамт олонд ойн баярын мэнд хүргэе! Цэргийн сэтгүүлч хэмээх эрхэм алдрыг өндөрт өргөж яваа та бүхэндээ талархал илэрхийлье! 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top