Монголд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний монолитыг Байгалийн түүхийн музейд байршуулав

2024 оны 02 сарын 02

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэвшинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолитыг хийж, хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт хүлээлгэн өглөө.

Музейн хамт олон уг бүтээлийг газарзүй-геологийн танхимдаа байршуулжээ.

Хөрсний монолит бол байгаль дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн бөгөөд байгалийн нөхцөл дэх хөрсний үе давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top