Өнөөдөр /2024.02.05/ ИЗНН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, жижиг намуудыг нэгдэхийг уриаллаа.
Тус намын дарга Б.Батбаатар "Иргэн хүний хувьд надад нэг гуйлт байна. МАН, АН-аас бусад улстөрийн 35 намаас нэгэн гуйлтыг гуйя. Улстөрийн 35 нам нэгдэхийг гуйж байна. Өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх үндсэн шалтгаан энэ. Энэхүү гуйлтыг улстөрийн 35 намт өөрийн биеэр хүргэж, гардуулж өгнө. Өмнө нь гурав гурваараа нэгдэж явсан. Үр дүн хаана байна. Өнөөдөр солихоос өөр зам үгүй болсон. 35 нам нэгдлээ гээд та бүхэн төсөөлөөд бод доо. Улстөрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш тавиад нэг удаа нэгдье. Эрх ашгаа хойш тавьж чадвал болохгүй зүйл гэж үгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ИНГЭЖ ГУЙЛГАЧИН ЦАРАЙЛАХ ГЭЖ Л ИЗНН-ЫН ТЭРГҮҮН БОЛСОН ЮМ УУ? ХА ХХ ХА