Шадар сайд С.Амарсайханы эрхлэх хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Стандарт, хэмжилзүйн газар, Үндэсний Итгэмжлэлийн төвийг Төрийн албаны хууль зөрчин “Түр дарга” нар урт хугацаанд удирдаж байсан. Тиймээс энэ хэрээр тус салбарт сахилга, хариуцлага суларч ажил нь унасан тухай байгууллагын хамт олон болон мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Төрийн албаны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Засгийн газар С.Батбаатарыг Стандарт хэмжил зүйн газрын даргаар томилжээ.
Харин гэмт хэрэг, зөрчил гаргасан нь шүүхээр тогтоогдсон С.Соронзонболд Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын үүргийг түр гүйцэтгэгчээр одоог хүртэл ажилласаар байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )