Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ

2024 оны 02 сарын 06

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны хоёрдугаар сарын 15-аас эхэлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана гэж БШУЯ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top